МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндэсний өгөх өдрөөр 105-р сургуулийн сурагчидтай уулзлаа
А.Мөнхбат сурагч багачуудад “ӨГЛӨГЧ МОД” номыг бэлэглэв
2014.03.19

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндэсний өгөх өдрөөр 105-р сургуулийн сурагчидтай уулзлаа

Үндэсний өгөх өдрөөр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат 105-р сургуулийн багш, сурагч нартай уулзаж халуун дулаан яриа өрнүүлсэн байна.Т

ус сургуулийн  захирал Дүгэрсүрэн А.Мөнхбат болон Монголын хүмүүнлэгийн ирээдүй олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн нарыг сургуульдаа хүлээн авч уулзаж, багш сурагчдын хамт нэгэн өдрийг өнгөрүүллээ. Энэ өдөрлөгийн хүрээнд хийсэн уулзалтаараа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат сурагч багачуудад “ӨГЛӨГЧ МОД” номыг бэлэглэн өгөхдөө Үндэсний өгөх өдрийг манайх ямар учраас тэмдэглэх болсон хийгээд ямар утга учиртай өдөр болохыг хуваалцсан байна.

Тэрээр сурагч дүү нартаа хандан “Та нар бол Монголын ирээдүй, та бүхэнд бид эх орон Монгол  улсаа бүтнээр нь өгөх үүрэгтэй. Харин та бүхэн өөрсдийн хойч үедээ эх орноо бүтнээр нь өгөх ёстой юм шүү” гэсэн үгийг захиж байлаа. “ӨГЛӨГЧ МОД” хэмээх энэ ном нь нэгэн бяцхан хүү, мод хоёрын талаар гардаг бөгөөд өгөх гэдэг хичнээн сайхан зүйл болохыг харуулсан утга агуулгатай ном гэдгийг бэлгийн эзэн нь онцолж байлаа. Монголын минь олон багачууд өглөгч сэтгэлтэй байгаасай.   Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй билээ.