МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат сэтгүүлчдээс юу гуйв?
Өнөөдөр МЗХ-ны төв байран дээр хэвлэлийн бага хурал зарлагдаж 2014 онд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярихдаа “Засгийн газар, Хөдөлмөрийн яам, манай холбоо хамтран хэрэгжүүлсэн Ажилтай орлоготой Монгол Залуу хөтөлбөрт 2014 онд 10.000 оюутан залуус хамрагдах болон өргөжсөнд баяртай байгаа. Ер нь энэ жил МЗХ залуучуудаа ажилтай орлоготой болгох, түүнчлэн бизнес эрхэлж буй залуусаа дэмжих, нөхцөл боломжоор хангах, хамтран нэгдэж бизнесийн орчинг сайжруулахад санал санаачлага гаргах зэргээр олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа билээ.
Тиймээс энэхүү залуусынхаа ажилтай болгоход чиглэгдсэн үйл ажиллагаануудыг маань эрхэм хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид минь сурвалжилж, зөв талаас нь ойлгуулж олон нийтэд залуучуудад хүргэж, уриалж өгч байгаарай гэж хичээнгүйлэн гуйя гэсэн юм.
Мөн яг одоо гэртээ ажилгүй сууж байгаа залуучууд энэхүү мэдээг үзээд МЗХ дээр байрлах “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” дээр ирээд бүртгүүлээрэй. Манай ажлын сайтаар зочлоорой гэж хүсмээр байна” гэсэн юм. МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” энэ онд “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” болох www.myjob.mn сайтыг ашиглалтанд оруулж ажил олгогч байгууллага, ажил хайгчдын мэдээллийг нээлттэй ил тод болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус сайтад 5732 ажил хайгч, 326 ажил олгогч, 350 нээлттэй ажлын байр бүртгэгдсэн байгаа юм байна.