А.Мөнхбат залуустайгаа нээлттэй ярилцана
МЗХ-ны дэргэдэх УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос долоо хоног бүрийн пүрэв гаригт “Алдартнуудын алтан цаг” уулзалтыг зохион байгуулдаг юм.
Уулзалтанд Өвөрхангай аймгаас төрөн гарсан амжилттай яваа хүмүүсийг урьж оролцуулан, чин сэтгэлийн яриа өрнүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн зочноор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат оролцож, залуустайгаа чин сэтгэлийн уулзалт, ярилцлага хийх гэж байна.
Өмнө нь “Алдартнуудын алтан цаг” уулзалтын зочноор Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров болон МУГЖ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат МУГЖ Ц.Түвшинжаргал, 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт, Бээжингийн олимпийн 5-р байрын шагналт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт МУ-ын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар оролцсон билээ. Ийнхүү долоо хоног бүр залуус маань өөрсдийн бахархан үлгэр дуурайлал авдаг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хүмүүстэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэх боломжтой юм. Энэхүү ээлжит уулзалт ярилцлага өнөөдөр буюу 12-р сарын 5-ны 17 цагаас МЗХ-ны Залуусын танхимд болно,