Цэцэрлэгүүдийн гэрэлтүүлгийг солино
Нийслэл хотод цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу байгаагаас үүдэн нэг ангид 40-60 хүүхэд хүмүүжиж байгаа билээ.
Хүйтний улиралд анги танхимдаа цэвэр агаар оруулах боломжгүйгээс үүдэн элдэв нянгийн тархалт нэмэгддэг байна. Тиймээс цэцэрлэгүүдийн гэрэлтүүлгийг ионжуулсан гэрлээр солих ажил хийгдэхээр болсон аж.
Ионжуулсан гэрэл нь тухайн орчин дахь нянгуудыг устгах чадвартай тул цэцэрлэгийн насны хүүхдүүдийн ханиадны өвчлөл буурна гэж Нийслэлийн удирлагууд тооцжээ. Энэ ажилд хотын төсвөөс 330 сая төгрөг гаргаж, зарцуулахаар шийдвэрлэсэн гэнэ.
Хотын Худалдан авах ажиллагааны газраас цэцэрлэгийн гэрэлтүүлгийг солих тэндерийг зарласан бөгөөд энэ хавар улсын цэцэрлэгүүд ионжуулсан гэрэлтэй болох юм.