Монголын залуучуудын айлчлал үргэлжилж байна
Монголын Залуучуудын төлөөлөгчдийн Хятад дахь айлчлал үргэлжилж байна. Айлчлалын багийн ахлагч, Монгол улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Н.Батаа, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А. Мөнхбат тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид 15-нд ХКН-ын төв хорооны Гадаадтай харилцах газарт зочиллоо.
ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах газрын Хоёрдогч хэлтсийн дэд дарга ноён Юань Жибин тэднийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Хятад, Монголын харилцааны хөгжил ба хэтийн төлөв, хоёр орны улс төрийн нам хоорондын харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, түүнчлэн хоёр орны залуучууд хоорондын харилцааг урагшлуулах тухай өргөн хүрээнд ярилцаж, нийтлэг ойлголтод хүрлээ. Төлөөлөгчдийн багийн бусад гишүүд Хятадын Үндэсний Музейд Хятадын сэргэн мандалтын замналын үзэсгэлэнтэй танилцжээ.
Мөн 15-ны орой Хятадын Бүх Хятадын Залуучуудын Холбооны зүгээс Монгол улсын залуучуудын айлчлалд зориулж хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Хүлээн авалтад Хятадын Бүх Хятадын Залуучуудын Холбооны дэд дарга ноён Жөү Чанкүй, Хятадын Олон улсын залуучуудын солилцооны төвийн дарга Сүнь Жүньбө, ХКН-ын Гадаадтай харилцан газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга Шя Жяо Е, Хятадын ГХЯ-ны Азийн хэлтийн Гуравдугаар нарийн бичгийн дарга Гу И Минь, Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин зөвлөх Батцэцэг нар оролцлоо.
Монголын Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилсан Намын дэргэдэх Монголын Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын олон салбарын нийт 100 бүрэлдэхүүнтэй баг 16-нд Тяньанмен талбай, Хааны өвлийн ордон, Ванфүжин худалдааны бүс, Шишахай зэрэг газруудаар аялж, "Күнфү панда" тоглолтыг үзэн сонирхлоо.
17-ноос төлөөлөгчдийн багийнхан Чиндао хотод айлчилна.