Багш, эмч нарын төлөөлөлтэй уулзав
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.17

Багш, эмч нарын төлөөлөлтэй уулзав

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудтай дараалан уулзав.

МҮЭХ-ны удаа дараагийн шахалт шаардлагаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар мэдээллийг тэдэнд өглөө.

УИХ, Засгийн газарт албан тоот хүргүүлэх, тайван жагсаал цуглаан зохион байгуулах, мэдэгдэл, шаардлага өгөх зэрэг олон үе шаттай амаргүй замыг туулж ийм шийдвэр гаргуулсан гэдгийг онцоллоо.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч өнөөгийн зорьж буй ажил, Хөгжил-Эв нэгдэл кампанит ажлын талаар мэдээлэл өгснөөс гадна ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цалин хөлс, Засгийн газрын 370 дугаар тогтоолыг бодит ажил болгохын төлөө бүх ҮЭ-үүд зорилго нэгтэй ажиллахыг уриаллаа.