МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.14

Х.Амгаланбаатар: Зарим нэг салбарын цалингийн нэмэгдлийг тодорхой болгосон

ТВ9 телевизийн “Focus talk” ярилцах цагийн зочноор МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.

-Сүүлийн үед МҮЭХ-ноос цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудлыг их хөндөж байна. Он гарснаас хойш цалин хөлсний нэмэгдлийг засгийн газар шийдэхгүй байна гэсэн шүүмжлэл ярьж байсан. Гурван талт хорооны хэлэлцээрээр ямар асуудал шийдэгдсэн бэ?

МҮЭХ-ны саналаар 2013 оны 11-р сарын 5-ны өдөр хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдаж нэмэлт хэлэлцээр байгуулсан. Үүгээр улс орны эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй байдлын улмаас иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалж, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх бодит шаардлага гарлаа гэдэг өнцгөөр цалингийн нэмэгдлийн асуудлыг улсын төсөв батлагдахаас өмнө хэлэлцээрийг зохион байгуулж 2014 онд цалин нэмэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгасан.

Нийтдээ 235 тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн нэмэгдэлд дотор нь задалж үзвэл 139 тэрбумын цалингийн нэмэгдэлд, 96 тэрбумын бол тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулахаар тохирсон. Харамсалтай нь он гарсаар цаг алдаж битүүний өдөр тэтгэврийн нэмэгдлээр засгийн газар хэлэлцээрийн зарим заалтыг зөрчин бие даасан шийдвэр гаргасан байгаа. Ийм байдлаар цалингийн нэмэгдлийг ярих үүднээс МҮЭХ, үндэсний гурван талт зөвшилцлийг яаралтай хуралдуулж шийдүүлэх, цалингийн нэмэгдлийн асуудлаар иргэдийн дунд ялангуяа боловсрол эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүлээлттэй байдал бий боллоо гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Энэ сарын ихээр хөдөлмөр нийгмийн гурван талт хороо хоёр удаа хуралдаад тус тусын салбарт тохиролцсон цалингийн нэмэгдлийн саналыг дэмжиж 3-р сарын 7-ны засгийн газрын хуралдаанаар шийдүүлсэн. Тэгэхээр оны өмнө өмнөх хэлэлцээрээ хэрэгжүүл гэсэн шаардлагыг л МҮЭХ тавьж байгаа. Гэнэт гаргаж ирж байгаа асуудал биш. Цалингийн нэмэгдлийг Боловсрол, эрүүл мэндийн салбар, шинжлэх ухааны салбар, төрийн албаны цалингийн нэмэгдлийн асуудлыг тодорхой болгож шийдвэрлэсэн байгаа.

- Тодорхой салбарыг гэдгийг дэлгэрүүлэхгүй юу? Цалингийн нэмэгдэл хаана очиж байна гэдгийг иргэд тэр бүр тодорхой мэдэхгүй байна?

Өмнө нь төрийн албаны нийт ажилтны хэмжээнд тэгшитгэж нэмдэг байсан. Энэ байдал нь улс орны эдийн засагт ялангуяа бараа бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлтийг бий болгодог, инфляцид ташуур болдог байсан. Тиймээс үүнийг зохицуулах үүднээс салбар, онцлогт нь тохируулж нэмэх хэлэлцээрийг байгуулсан. Эхний ээлжинд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын цалинг нэмэх   хэлэлцэх тохиролцоо хийсэн.

Манай эдгээр салбарын ҮЭХ тус тусын яамтай ярилцаад тодорхой саналыг үндэсний хороонд оруулж нэмэгдлийг шийдвэрийг гаргуулж байгаа юм. Мөн төрийн албанд ажиллаж байгаа ТҮ1-ТҮ4 гэдэг бол цалингийн түвшин доогуур үйлчилгээний туслах ажилтнууд цалингийн нэмэгдлийн арга хэмжээнд хамрагдаж байгаа.  Дараа дараагийн салбарт тодорхой нэмэгдлийг тооцоо судалгааны үндсэн дээр нэмэгдэл олгоно.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...