Цалингийн орлого үнийн өсөлтийг гүйцэхгүй байна
“Тоон тойм” нэвтрүүлгийн зочноор МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож байна.
- “Хөгжил-Эв нэгдэл” компанит ажлыг зарлалаа. Гол зорилго нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх. Үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар шат дараатай хэдэн төрлийн ажил төлөвлөсөн бэ?
МҮЭХ жилийнхээ ажлыг улирлын шинж чанартай зохион байгуулдаг. Энэ утгаараа хаврын үйл ажиллагаа эхэлж байна. Энэ удаагийн компанит ажил бол “Хөгжил-Эв нэгдэл” нэрийн дор бүх шатны ҮЭ-ийн байгууллагын оролцоотой таван сарын 15 хүртэл зохион байгуулагдана. Энэ хүрээнд үндсэн хэдэн асуудлыг шийдвэрлэх зорилттой байгаа.
Нэгдүгээрт монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх. Үүнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлэх, бодит худалдан авах чадварыг нь хамгаалах асуудал. мөн хөдөлмөрийн хууль тогтоомж, эвлэлдэн нэгдэх эрхийн тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудал. Энэ чиглэлийн зөрчил сүүлийн үед үүсэх хандлагатай байна. Дараа нь хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгаа цаг үеийн асуудлыг шийднэ.
Асуудал нь улс төрийн, нийгмийн олон нөлөөллөөр бий болдог. Иргэдэд тулгарч байгаа хөдөлмөр нийгмийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор компанит ажлыг зохион байгуулж байна. Гол оргил асуудал цалин орлого байна.
- Хамгийн том асуудал цалин нэмэгдүүлэх. Төсөвт суулгасан мөнгийг ямар эрэмбэ дараатай хуваарилах вэ? сая тэтгэвэр нэмэгдэхэд нэг талдаа гомдол гарч байна. цалинг ямар хувилбараар нэмж болох вэ?
Одоо хүлээлттэй байгаа асуудал бол 139 тэрбум төгрөгийг яаж хуваарилж цалин нэмэгдүүлэх вэ гэдэг.
Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа чухал асуудал бол цалин орлого хүрэлцэхгүй, цалингаараа хүнсний хэрэгцээгээ арай ядан хангадаг үзэгдэл байна. Энэ бэрхшээлтэй асуудал нь зарим хүмүүст, улс төрийн хүчинд синдром болж харагдаад байх шиг байна. Энэ бүгдийг бид компанит ажлын хүрээнд зогсоох ёстой. Цалинг нэмэгдүүлэх асуудал одоо гэнэт гарч ирж байгаа биш. Хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой ажил.
Бид цалин нэмэх асуудлыг 2013 оны 11-р сарын 5-ны өдрийн хэлэлцээрээр гурван тал тогтсон. Тэтгэвэр нэмэгдэл дээр ахмадуудын сэтгэл ханамж их доогуур байгаа. Эх үүсвэртэй л тааруулах шиг боллоо. Одоо хүлээлттэй байгаа асуудал бол 139 тэрбум төгрөгийг яаж хуваарилж цалин нэмэгдүүлэх вэ гэдэг.
Өнгөрсөн хугацаанд салбарын ҮЭ-ээс эхний ээлжинд цалин нэмэх хэлэлцээрт тусгасны дагуу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн нэмэгдэл дээр ажиллаж байна. салбарын ҮЭ-ийн хороо болон салбарын яам сар гаруй хугацаанд нилээн маргаантай ажиллалаа. Хэдэн өдрийн өмнө салбарын түвшинд тохиролцоонд хүрч засгийн газарт нэгдсэн саналаа хүргүүлсэн байгаа. Гэхдээ мөн л хүлээлтийн байдалтай байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....