Цалин, тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.02.28

Цалин, тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудлаар өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн бөгөөд үүнийг иргэдийн зүгээс чамлалттай гэж үзэж буй. Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар яригдсан боловч одоогоор нэмээгүй байгаа билээ.

Засгийн газраас энэ жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 230 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Гэхдээ цалин, тэтгэврийн нэмэгдлийг олон нийтэд дэлгэхгүйгээр нууц байдлаар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.