УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2013.09.30

Б.Гарамгайбаатар: Баялгийн сан бий болсноор бусад сангууд хумигдана

NTV телевизийн “Гурамсан холбоо” нэвтрүүлгийн зочдоос УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын байр суурийг тоймлон хүргэж байна.

-Ээлжит бус чуулганаар ярилцсан асуудлуудын талаар?

-УИХ хөрөнгө оруулалтын хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дуусаад эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт хамгийн хэцүү асуудал юу байсан бэ?

-Хуулийг намын бүлгүүд олон хоног хэлэлцэж ажлын хэсэг байгуулсан. Бүлэг дээрээ ярилцан, асуудлуудаа зангидаад гурван талаасаа оролцож ажлын хэсэг дээр ярилцаж байсан. Ерөнхийд нь багцлаад орсон учир ноцтой зүйл гарсангүй. Зарим нэг саналын зөрүүтэй зүйл байсан ч зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан олонхийн саналыг авсан.

-Баялгаас олсон мөнгөө төвлөрүүлэх, хадгалах, тодорхой зориулалттай болгохоор ярьж байна гэж ойлгож байгаа. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?

-Дэлхий нийтийн жишгээр яривал баялгийн сангийн асуудал УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Хуучин шиг мөнгө тараах биш сан бүрдүүлэх асуудлууд яригдаж, баялгийн сангийн тухай хууль гарахаар ажиллаж байна. Баялгийн сангийн эх үүсвэр нь мэдээж уул уурхай. Монгол улсын хөгжлийн гол нь уул уурхай.

Уул уурхай дотроо нүүрс, зэсэнд илүү анхаарал хандуулж ажиллах байх. Тэрнээсээ баялгийн санг бүрдүүлж, баялгийн сангаасаа бусад чиглэлийн үйлдвэрүүдээ тэр дундаа хөдөө орон нутаг руугаа чиглэсэн үйлдвэрлэлүүдээ хөгжүүлнэ.

Уул уурхайн салбарыг дагаад туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хөгжих боломжтой. Манай үйлдвэрүүд харьцангуй юмыг хийж чаддаг болсон. Хийхийнхээ хэрээр томорч, томрох хэрээрээ бусад жижиг аж ахуйн нэгжүүдээ татаж хөгжих арга зам руу шилжиж байгаа учир богино хугацаанд хурдтай өсч байна.

-Баялгийн сангийн тогтворжуулах, хөгжүүлэх үүрэг нь ямар хэлбэрээр байх вэ?

-Хосолсон, бие даасан гээд янз янз байдаг. Манай улсын хувьд хосолсон байдалтай байх гэж бодож байна. Учир нь эхлээд хөрөнгө хуримтлуулаад төсвийн хүндрэл үүсэхэд хийх боломжтойгоор бүрдүүлэх байх.

Төсөв гайгүй хэмжээндээ байвал хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлийн буюу хөрөнгө оруулалтын чиглэл рүү хийх хосолсон хэлбэрийг ашиглана. Баялгийн сан бий болсноор одоо байгаа сангууд хумигдана.

-Эдийн засгийн өндөр хөгжил ард түмний амьдралд хэзээ нөлөөлөх вэ?

-Хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр багассан нь Өмнөговийн иргэдэд маш их мэдрэгдсэн. Учир нь худалдан авах чадваргүй болсон. Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ажил зах зээлээсээ шалтгаалан,

Уул уурхайн салбарыг дагаад туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хөгжих боломжтой.

хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас болоод багасахад иргэдэд очиж байсан мөнгө нь байхгүй болсноос тухайн дэлгүүрийн орлого өдөрт 100 мянгаар багассан тооцоо бий. Өмнөговьд байгаа баялгийг Өмнөговьчууд мэдэж, захиран зарцуулдаг, хуваарилалт хийдэг тийм нөхцөл бүрдвэл баялгийн хувь нь иргэдэд шууд очих боломж бүрдэнэ.

-Рояалти гэж уул уурхайг ашиглаж буй төлбөрийн 25 хувь нь орон нутагт үлдэх ёстой ч үлдэхгүй байна. Хууль нь байхгүй байна уу. Хэрэгжүүлэхгүй байна уу?

-Хөрөнгө оруулалтыг дэмжсэн, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжсэн маш олон хөнгөлөлттэй нөхцөлтэй хуулиуд бий. Харин том үйлдвэрлэгчдийг дэмжсэн хууль хараахан байхгүй. Орон нутагт очдог тодорхой хувиуд төв рүү ирж байж төвөөс тодорхой хуримтлалаар очдог. Тэр нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр мэдрэгдэж байгаа.

Орон нутгийн хөгжлийн сан энэ жилээс анх удаа орон нутаг руу очсон. Энэ сан дотор 25 хувь нь бий. Төсвийн тогтвортой байдлын шинэ хуулиар орон нутаг руугаа хөрөнгө оруулалтаа хийгээд орон нутгийн иргэд өөрсдөө тэр хөрөнгө оруулалтыг юунд зарахаа иргэдийн санал асуулгаар ангилж шийддэг болсноор одоо тэр нь иргэдэд мэдрэгдэж байгаа.