2013.09.26

Манай улс экспортын чиглэлд асар их боломжтой орон

Ийгл телевизийн “Халуун сэдэв” нэвтрүүлгийн хүрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн байр суурийг хүргэж байна.

Тоймч: Оюутолгой төсөл борлуулалтын орлого олж эхлээгүй байхдаа монголын эдийн засагт эргэлдэж буй гурван төгрөг тутмын нэгийг бий болгож байсан.

Сүүлийн үед хөрөнгө оруулагчид дайжсан нь эрх зүйн орчноос гадна өнөөдөр орж ирээд буй хөрөнгө оруулагчидтайгаа монголын төр засаг яаж харилцаж, ажиллаж байна вэ гэдгийн томоохон илрэл гэж хэлж болохоор байгаа юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Бид үүнд шинжилгээ хийж үзсэн. 2008-2012 оны хооронд 8,1 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан. Түүний 7,1 нь Оюутолгой, үлдсэн нэг тэрбум буюу жилд 250 сая доллар нь саяын хуулиудын хүрээнд иймэрхүү байсан юм байна.

2008-2012 оны хооронд 8,1 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсны 7,1 нь Оюутолгойгоос.

Ер нь хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой болгосны дараа манайх экспортын чиглэлд асар их боломжтой орон. Дэлхийн зах зээлийн эхний тавын хамгийн томд тооцогдох хоёр гүрэн байна. Энэ асуудлаа шийдэх шаардлагатай.

Юуны өмнө хөрөнгө оруулалтын тухайд та ийм хөрөнгө оруулалт хийсэн учраас, ийм хугацаанд татварын болон ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэдэг гэрчилгээ өгчих гэж байгаа. Манай хуулиар бол хойшилж буцаж үйлчилдэггүй.

Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээтэй, тэр чигээрээ явна. Хөрөнгө оруулалт хийгээд гэрчилгээ аваагүй аж ахуйн нэгжүүд байвал авч болох асуудал гэлээ.