Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.09.27

Н.Алгаа: Уул уурхайн төсөлд 5-10 жил гэдэг маш бага хугацаа

Ийгл телевизийн “Тоон тойм” нэвтрүүлгийн зочноор Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа оролцлоо.

-Эдийн засаг доторх салбаруудыг хүнд хөнгөн, 5-10 жил гэж ялгаварлах шаардлага бий юу. Танай гишүүн байгууллагууд зарчмын ямар зөрүүтэй саналыг та бүхнээр дайж байна вэ?

-Хөнгөн, хүнд гэж хоёр хуваасан. Хуулийн төсөлдөө хөнгөн, хүнд гэдэгт юуг хамруулах талаар тодорхойлолт байхгүй учир хэрэв тэгж батлагдвал дараа нь журам гарган тэрэн дээрээ будилах асуудал гарч магадгүй. Тэгэхээр энэ механик байдалтай хуваалт дээр манай гишүүд санаа зовниж байна.

Ер нь бусад эдийн засгийн салбар уул уурхайн хайгуул олборлолтод нилээн цаг хугацаа ордог. Хөрөнгө оруулалт болоод хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа их учраас 5-10 жил гэдэг уул уурхайн томоохон төсөлд маш бага хугацаа.

-Дунджаар 20 жилийн хугацаа заавал манай эдийн засагт сөрөг үр дагавар бий юү?

-Дэд бүтцийн том хөрөнгө оруулалттай төслүүд төслийн зээл авдаг. Төслийн зээлээ олон улсын банк ба банктай төстэй томоохон санхүүгийн байгууллагаас авдаг. Тэр нь төслийн урт хугацааны зээл учраас дор хаяж зээл эхэлснээс эхлээд авна. Багц нь дор хаяж 20 жилээс дээш яваад байгаа.

Нэгдүгээрт үүнийг харгалзаж үзэж ёстой. Хоёрдугаарт тухайлбал, оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр татварыг царцаахдаа 30 жилээр царцаадаг ч юм уу энэ жишгийг харгалзаж үзвэл том төслүүдэд 20-иос дээш, дунд зэргийх нь арай бага ч юм уу.

Урт хугацаа байлаа гээд татвар л нэмэгдэхгүй бол хэрэггүй. Эдийн засаг, хөгжил нь, бодлого нь тогтвортой бол тогтвортой байдал ерөөсөө хэрэггүй. Шилжилтийн, хөгжиж буй эдийн засгуудад татварын бааз суурь багатай учраас тогтвортой хуулийн орчин зайлшгүй шаардагддаг.

-Тогтвортой орчныг бий болгоод хайгуулын явцад нь тогтворжуулалтын гэрчилгээг олговол хэн хэндээ ашигтай байх хувилбар бий юу?

-Хайгуулын шатанд бол хэцүү. Хайгуулын шатанд эрсдэлтэйн дээр татвар төлөх нь бага. Уул уурхайн салбарт хайгуулаас хойшхи шатанд л тогтворжуулалт бий болгох нь зохимжтой.

Хайгуулын шатанд тогтворжуулалтын асуудал ач холбогдолгүй ч юу нь ач холбогдолтой гэхээр хайгуул хийхээр олгосон зөвшөөрөл нь объектив үндэслэлээр цуцлагддаг. Эрх нь баталгаатай хадгалагддаг бас нэг асуудал бий. Одоогийн хуулиар гурван жилээр олгоод гурав, гурван жилээр сунгаад ес болж байгаа. Энэ хугацаа баталгаатай байх ёстой.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар заасан нь хангалтгүй байна гэсэн шүүмжлэл бий. Зах зээл хямралтай байгаа үед бусад татваруудыг чөлөөлж болдоггүй юм уу?

-Тогтворжуулалтын асуудал дээр усны төлбөр гэхэд миний мэдэж байгаагаар гурав дахь удаагаа өөрчлөгдөж байна. Тиймд тогтворжуулалт шаардлагатай. Хамгийн сүүлд 10 дахин өөрчлөгдсөн. Гэтэл цахилгааны үнийг уул уурхайн салбар бусад хэрэглэгчдээс 30 хувиар илүү дээгүүр тогтоолгосон.

Уул уурхайн салбарт хайгуулаас хойшхи шатанд л тогтворжуулалт бий болгох нь зохимжтой.

Шатахууны хувьд онцгой албан татвар нь бусад салбараас бас өндөр. Тийм том татварууд дээр бас л тогтворжуулалт хэрэгтэй. Уул уурхай илүү ашигтай, хурдан хөгжиж, орлого олж байна гээд татварыг нь нэмэх зохисгүй. Тэгэхээр татварын бааз суурь нь нэмэгдэхгүй, олон татвар төлөгчтэй болохгүй.

-Урьд нь хөрөнгө оруулаад ажиллаж буй компаниудын хувьд тогтворжуулалтын гэрээнд орохгүй, хохироод үлдчихвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Шударга бус хандлага гарах болоод байна. Эрүүгийн хуулиас бусад хууль буцаж үйлчилдэггүй. Гэхдээ энэ буцаж үйлчлэх биш, тэгш хандах асуудал. Тэр хуульд тогтворжуулалтыг хамрах хүрээ гэж бий. Одоо бол 15 тэрбумаас дээш гэсэн босго бий.

Хөрөнгө оруулагч хүсэлт гаргаад, гэрчилгээ олгоно гэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хуулийн төслийг уншвал өмнөх хөрөнгө оруулагчдад хамаарахгүй юм шиг ойлгогдохоор байгаа. Хамаарахын тулд шалгуур байх хэрэгтэй.