“Ажилтай, орлоготой монгол хүн”-ий төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн ордонд болж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган.
2013.09.27

“Ажилтай, орлоготой монгол хүн”-ий төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг “Ажилтай, орлоготой монгол” хүн хөтөлбөр хэрэгжиж байгааг улам боловсронгуй болгох, илүү олон хүнийг ажилтай, орлоготой болгох шаардлага байна. Төрийн ордонд болж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганы үеэр энэ асуудал хөндөгдлөө.  

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээхдээ “Засгийн газар, Оюутолгой төсөлтэй хамтран өнгөрсөн 1 жилийн хугацаанд 7000 гаруй хүнийг МСҮТ-д сургалаа. Сургалтад хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь ажлын байртай болжээ. Энэ амжилтаа улам ахиулж, илүү олон хүнийг сургаж, ажлын байртай болгоход анхаарч ажиллах шаардлагатай” гэж хэллээ.

МСҮТ-д суралцах хугацааг 2 дахин богиносгож, үйлдвэрлэлийн дадлагыг нэмэгдүүлсэн. Ур чадвартай ажилчин бэлтгэхэд илүү анхаарч байгаа. Аж ахуйн нэгж,  үйлдвэрийн газруудад дадлага хийгээд тухайн байгууллагынхаа шалгуурыг хангаж ажилд орох бололцоо бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд дурдаж байлаа.

Монгол залуус маань гаднынхнаас дутахааргүй ажиллаж чадаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Замын ажилд гаднаас ажиллах хүч авч байгаа. Харин барилгын салбарт гадаад улс орноос ажиллах хүч олноор авдаг байсныг Шинэчлэлийн Засгийн газар зогсоосон. Монгол залуус маань гаднынхнаас дутахааргүй ажиллаж чадаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийн сан зэрэг сангийн үйл ажиллагааны талаар товч дурдсаныхаа дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японоос тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл авах боломж байгааг хэллээ.

Сумын хөгжлийн сангийн мөнгө 50 төгрөг сая байсныг Шинэчлэлийн Засгийн газар 150 сая болгосон.

Сумын хөгжлийн сангийн мөнгө 50 төгрөг сая байсныг Шинэчлэлийн Засгийн газар 150 сая болгосон. Энэчлэн хөдөлмөр эрхлэе гэсэн хүмүүст бид боломж олгож байгаа гэлээ.

Хөдөлмөрийн яам гарааны жилийнхээ ажлыг дүгнэж, ирэх гурван жилд хийх ажлаа тодорхойлж байгаа нь зөв гэдгийг Ерөнхий сайд хэлээд ажлаа улам эрчимжүүлэхийг чуулганыг зохион байгуулсан Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхноос хүслээ