Электрон биржийг 21 аймгийн 142 суманд байршууллаа
Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэд электрон биржийг ашиглаж байгаа нь
2013.08.28

Электрон биржийг 21 аймгийн 142 суманд байршууллаа

Монгол хүн ажилтай, орлоготой сайхан амьдрах нь өнөөдөр бидний зорилго, хүсэл тэмүүлэл болчихоод байгаа билээ. Улс орон хөгжиж, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хүчтэй өрнөж байгаа ч хүн бүр ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байгаа нь нууц биш.

Тиймээс хүн бүр ажилтай, хүссэн хэмжээгээрээ биш ч боломжийн орлоготой сэтгэл дүүрэн амьдрахад дөхөм болгох зорилгоор Е-бирж буюу электрон биржийг нийслэлийн зургаан дүүрэг, 134 хороо, 21 аймаг мөн 142 суманд байршуулж дууслаа.

Хүн ам хот суурин руу ихээр төвлөрч, тэр хэмжээгээр ажлын байр хайх иргэдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Иймээс Хөдөлмөрийн биржээс электрон биржийг байршуулснаар иргэн та гэрийнхээ хажуунаас ажлаа хайж, сонголтоо хийх боломжтой болж байна.

Е-бирж буюу электрон биржийг нийслэлийн зургаан дүүрэг, 134 хороо, 21 аймаг мөн 142 суманд байршуулж дууслаа.

Өөрөөр хэлбэл гэрийнхээ ойролцоох хороо руу хэд алхаж ороод л электрон биржтэй өөрөө харьцаж, өөрийнхөө хүссэн ажлыг хэнээс ч хараат бусаар хайж олоод, сонгох боломжтой.

Өдгөө хүн бүр мөнгөний машин буюу АТМ-тай харьцаж, интернетээс хүссэн мэдээллээ олж авч чадаж байна.

Үүрэн телефоны оператор компаниуд дугаар хайх, сонгох үйлчилгээг иргэдэд ойртуулж, автомат машинаар амжуулдаг болсон шиг электрон бирж ажлаа гэрийнхээ хаяанаас олоход тань туслах юм.

Ажил хайгч болон ажил олгогч та ажлын зараа аль нэг хэвлэлээр мөнгө төлөн байж хэвлүүлэх шаардлагагүй. Зөвхөн электрон биржид ямар ч үнэ төлбөргүйгээр байрлуулахад л зорьсон ажлаа, хүссэн ажилтнаа олж авах боломжтой боллоо.