Энэ жил бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо буурч байна.
2013.09.12

Ажилгүй иргэдийн тоо 13 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Энэ жил бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 13 хувиар буурсан бол нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсад өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 12.7 тэрбум төгрөг буюу 33.5 хувиар өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар буурсан

Мөн нийгмийн даатгалд энэ оны эхний наймдугаар сард 694.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 467.5 мянга буюу 67.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 226.5 мянга буюу 32.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 61.2 мянга буюу 9.7 хувиар өсчээ. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой гэнэ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар буурсан таатай мэдээлэл байгаа ч салхин цэцэг, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 38 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байна.