“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” болно
Эрүүл мэндийн яам ДОХ, Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр
2013.06.12

“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” болно

 Эрүүл мэндийн яам ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн”-ийг 2013 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус зөвлөгөөнд ЭМЯ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон ХБНГУ-ын ЭМЯ, Элчин сайдын яам, Глобаль сан, Азийн хөгжлийн банк, ДЭМБ, MESHHP, ЭМШУИС-ийн 150 орчим зочид, төлөөлөгчид оролцоно.

2011 оны эхний 6 сар халдварт өвчний бүтэц

Зөвлөгөөнөөр “Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”

Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын хэрэгжилт, эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэх юм.