Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг боллоо
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2013.09.02

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг боллоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сард МҮЭХ, Хөдөлмөрийн яамны гурван талт хэлэлцээрийн дагуу  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор болсон. Тэгвэл  140 мянга 400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс эхлэн 192 мянган төгрөг боллоо.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ,

Хөдөлмөрийн зах зээлд нэг сая орчим иргэд идэвхтэй хөдөлмөр эрхэлж байна.

цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Хөдөлмөрийн яамнаас мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд нэг сая орчим иргэд идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Үүнээс 8.4 хувь нь хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн албан ёсны судалгаа байдаг аж.