2013.09.23

Намын бүлгүүд байр сууриа нэгтгээгүй байна

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр тогтсон хуулийн төслүүдэд намын бүлгүүд ямар байр сууринаас хандахаа цэгцэлхээр хуралдаж эхэллээ. Гэсэн ч хуулийн төслүүдэд нэмэх санал тодорхой байсангүй. Ажлын хэсгүүдийн дүгнэлтийг харж байж байр сууриа илэрхийлнэ гэлээ.

УИХ-ын гишүүн М.Сономпил: Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй. Хэлэлцэхдээ зөвхөн гар өргөн дэмжих биш, хуулийн төсөл дээр ажилласан мэргэжлийн байгууллагууд, яамдууд, сайдуудыг нь авчирч сонсъё.

Өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй.

Түүнээс гадна манай эвслийн бүлэг энэ хуулиуд дээр ажилласан. Мэргэжлийн хүмүүсээ түрүүчээс нь сонсож эхэлсэн. Мэдээллийг гүнзгийрүүлж ойлгосны дараа асуудлыг хурдан шийдэх биш, үе шаттай хэлэлцэх байр суурьтай байгаа гэв.

Харин УИХ дахь сөрөг хүчин хуулийн төслүүдэд тусгасан санааг судлах хэрэгтэй. Гол нь монгол хүнд, монгол улсад, монголын байгальд ээлтэй байх талаас нь харж хуулийг батлуулахад санал бодлоо нэмэрлэнэ гэлээ.