Ж.Энхбаяр: Одоо төсвөө, зардлаа тана, бүсээ чангал гэж бодит үнэнийг хэл л дээ
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр үргэлжилж Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр хуулийн төслөө танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Энхбаяр:
-Ээлжит бус чуулганыг яах гэж хуралдуулсныг ойлгохгүй байна. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ 10 хувиар хүлээх болоод байна. Төсвөөс гадуурх орлого гурван их наяд төгрөгөөр шахчихсан. 1,5 тэрбумыг үр дүнгүй зарцуулсан.
Маханд өгсөн 80 тэрбум төгрөгийг “Жаст” компанид өгөөд дампуурууллаа.
Хэрэглээний зээл арилжааны банкуудад гурав дахин өсч, төсвийн алдагдал 1,5 их наядад хүрэх нөхцөл бүрдээд байна. Өргөн хэрэглээний бараа бүх төрөл дээр өссөн байна. Маханд өгсөн 80 тэрбум төгрөгийг “Жаст” компанид өгөөд дампуурууллаа. Орон сууцны хөтөлбөр метр квадрат нь нэг сая байх ёстой гэж анх та нар хэлсэн. Одоо доод тал нь хоёр сая төгрөгт хүрээд байна.
Тэгэхээр энэ Хөрөнгө оруулалтын хууль үр дүнгээ өгөх үү? Одоо төсвөө, зардлаа тана, бүсээ чангал гэж бодит үнэнийг хэл л дээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Баябаяр:
-Монгол Улсыг муутгахын тулд бүх юмыг харлуулж болохгүй. Тоон дээр үндэслэж хариулъя гэхээр та бид хоёрын тоо алд дэлэм зөрөөд байна. Төр ханшийн асуудал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийгээд явж байна.