2013.05.02

С.Бямбацогт уриалга гаргав

Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр шийдсэн.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр шийдлээ

Энэ үеэр тус хуулийг хэлэлцэхийг МАН-ын гишүүд эсэргүүцэж байсан. Тус хууль хэрэгжвэл хөдөө орон нутагт бий болоод байгаа намчирхах, талцах байдал багасах уу хэмээн М.Энхболд гишүүн хууль санаачлагчдаас асууж байсан.

Тэгвэл түүний хэлсэн энэ асуудлыг С.Бямбацогт гишүүн цахим ертөнцийнхөнд тавьж “Энэ их улстөржилт хуваагдлыг багасгах, зөвшилцөж ойлголцдог ардчиллыг хөгжүүлэхийг уриалж өөрсдөөсөө эхлэвэл ямар вэ” хэмээн уриалга гарав.