2012.12.20

Д.Арвин Ардчилсан намын гишүүн боллоо

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр саяхан тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүн Д.Арвиныг Ардын намаасаа гарна гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Харин түүний мэдээллийг Ардчилсан нам, Ардын намынхан мэдээгүй, тийм зүйл байхгүй хэмээн тайлбарлаж байсан билээ. Хэсэгтээ л олон түмнийг таавар таалгах зуураа хадагтай Д.Арвин өчигдөр МҮОНРТ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр анх удаа албан ёсны мэдэгдэл хийж Ардын намаас гарч, Ардчилсан намд орохоо мэдэгдсэн юм.

Түүний ярьж буйгаар Ардын нам үе үеийн удирдагчидаа хэлмэгдүүлэн, улс төрөөс арчдаг таагүй жишиг тогтоогоод байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж ял оноосон хэмээн үзжээ. Түүнчлэн Д.Арвин гишүүн намдаа үнэнч зүтгэж байсан ч эцсийн эцэст түүнийг гомдоож, дээрх байдал илэрсэн бөгөөд намаа солихоор хатуу шийджээ.

Ийнхүү тэрээр өнөөдөр 10,00 цагт Ардчилсан намын гишүүний батлахаа гардан авлаа.