2012.05.01
МАХН-ын дэд дарга хэн болох вэ?
Намын дарга нь Төв аймгийн урьдчилан хорих төвд сатуулагдаад эзгүй байгаа ч МАХН өнгөрсөн ням гаригт Бага чуулганаа эхлэв. Энэхүү хурлаар намынхаа ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, МАХН, МҮАН-ын эвсэл байгуулахыг дэмжсэн байна. Гэхдээ УИХ-ын сонгуульд өрсөлдөх 76 хүний хэдийг нь МАХН, хэдийг нь МҮАН-аас нэр дэвшүүлэх вэ гэдгээсээ болж нэлээд маргажээ. Сүүлдээ МАХН-ын дотоод асуудалд уг намд харьяалалгүй хүмүүс ч хүч түрэмгийлэн оролцох болсон. Үүнд тус намын зарим гишүүд нь нэлээд дургүйцсэн байж.
Харин өчигдөр МАХН-ын Бага чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж, оройн 20.00 цаг хүртэл хуралдав. Энэ өдөр МАХН, МҮАН-ынхан эвсч сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталжээ. МАХН-ын Бага чуулганы хуралдаанаар зөвхөн намын мөрийн хөтөлбөрөөс гадна дэд даргын асуудал ч яригдахаар байгаа.

МАХН-ынхан дэд даргаа өнөөдөр 14.00 цагт томилохоор шийджээ. Ц.Шинэбаяр гишүүний орхиод явсан дэд даргын суудалд очих сонирхолтой олон хүн байсан нь ойлгомжтой. Намын гишүүд нь "Дэд даргад хэнийг томилохоо намын дарга өөрөө шийднэ" гэсэн хариултыг өгсөөр ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ албан тушаалд хүн томилоогүй юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа дэд даргыг томилохыг төдийлөн яаравчлахгүй байсан нь цаанаа учиртай байж.
УИХ-д суудалтай МАН-ын гишүүдийг МАХН-д ирэхийг мэдээд, тэдний нэгээр дэд даргаа хийхээр зорьсон учраас өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээсэн бололтой. Гэвч түүнийг баривчлагдаад явлаа, МАХН толгойгүй боллоо гээд гишүүд нүүрээ буруулсангүй. Ямартай ч өчигдөр бүлгийн дарга Ө.Энхтүвшинд бүлгээс гарах бичгээ өргөн барилаа.

Энэ дөрвөн гишүүний нэг нь МАХН-ын дарга болно гэсэн яриа байна. Үүнийг ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал үгүйсгээгүй юм. МАХН-ын дэд даргын суудалд УИХ-ын гишүүн Ч.Улаан очих магадлал өндөртэй гэдгийг ч хүмүүс ярьж байгаа юм. Энэ асуудлын хариу өнөөдөр тодорхой болох шинжтэй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.