МАХН-ыг бүртгэх боломжгүй
УИХ-ын гишүүн Су.Батболд:
Улсын дээд шүүх яагаад намыг нь бүртгэхгүй байгаа юм бэ гэхээр МАХН гэсэн нэрээр хурал хийсэн нь ойлгомжгүй болохоор тэр. Шинэ нам байгуулсан гээд бүртгэх гэхээр эрх зүйн орчин нь өөр.
Яагаад гэвэл,хурал нь шинэ намын хурал болоогүй. Шинээр МАХН гэж нам байгуулах гэж байгаа бол эхлээд үүсгэн байгуулагчдын хурал хийх ёстой. Гэтэл шууд л онц их хурал гээд хийчихсэн. Энэ утгаар бодвол МАХН-ыг бүртгэх боломжгүй. Хэлмэгдүүлэлтийн асуудлаар Монгол Ардын Нам байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Тодорхой хэмжээнд ч уучлал гуйж байсан. Энэ бол Монгол Ардын Нам хэлмэгдүүлэлтийг зохион байгуулж, хийсэндээ уучлалт гуйсан зүйл огт биш. Энэ нам өөрөө хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн. Хэлмэгдсэн хүмүүсийн олонх нь энэ намын гишүүн байдаг.