Массын төлөө зүтгэж чадсан улстөрч л хүлээн зөвшөөрөгддөг
2011.04.01

Массын төлөө зүтгэж чадсан улстөрч л хүлээн зөвшөөрөгддөг

Масс, олон нийт гэдгийг чинь гол цөм нь ард иргэд. Нам болж эвлэлдэн нэгдсэн хүмүүс, намын хамт олон ард түмэн, массынхаа төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байвал л болно.

Тэгэхгүй зарим нэг нь намынхаа эрх ашгийн төлөө яваад байдаг. Нам гэдэг бол масс байх Тэр бол тусдаа. Масс гэдэг бол ард түмэн учраас нам тэдний язгуур эрх ашгийг бодох хэрэгтэй.
Ард түмэн нь цалин мөнгө сайтай, амьдрал ахуй хангалуун байж масс өөрөө хүчтэй байна. Массын эрх ашгийг олж харж, тэдний төлөө зүтгэж чадсан улстөрч л хүлээн зөвшөөрөгддөг.
Яг үнэнийг хэлэхэд Монголд энэ үзэл хазайчихсан байна Зарим нэг хүмүүстэй уулзаж байхад хүүгээ ч юмуу охиноо л улстөрч болгочих юм бол болох гээд байна гэдэг. Намын гишүүн, улстөрчийг хүч гэж ойлгоод байдаг. Тэр бол гажуудал л гэж хэлмээр байна даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.