Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулна гэв
УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг өргөн барихаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Валютын үнийн хөөрөгдөл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн бүтэлгүйтэл, орон сууцны найман хувийн зээл дагасан хууль бус үйлдэл эдийн засгийг хямраах гол шалтгаан болсон гэж тэд үзжээ. Энэ асуудал намрын чуулганаар хэлэлцэгдэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монголбанкин дахь валют, алтны нөөц хаана байна. 1,5 тэрбум долларын бондын 70 хувь байгаа гэсэн. Тэр бондоор алт авсан гэсэн мэдээлэл үнэн үү, худлаа юу. Хэрэв үнэн бол авсан алтны чинь үнэ хоёр дахин унаад байна гэлээ.
Хэрэв УИХ дахь МАН болон Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд хүч хавсарвал тэрээр зөөлөн суудлаасаа салах болоод байна.