УИХ-аар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийг удахгүй батлах төлөвтэй байна
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан
2013.08.29

УИХ-аар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийг удахгүй батлах төлөвтэй байна

Монголын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас бага байгаа. Энэ оны эхэнд эдийн засгийг 15-16 хувиар өснө гэж таамаглаж байсан ч одоо 11-12 хувь байна гэсэн статистик гарсан.

Эдийн засгийг 15-16 хувиар өснө гэж таамаглаж байсан ч одоо 11-12 хувь байна гэсэн статистик гарсан.

Энэ нь бизнесийн болон хувь хүний орлогод шууд нөлөөлж байна. Хөрөнгө оруулалт буурч, дэд бүтцийн томоохон төслүүд хойшлогдож, зарим салбарт ажлын байр эрс багассан.

Гаднын зарим орны эдийн засгийн өсөлт 0.5 хувиар сулрахад хямрал болдог жишээ бий. УИХ-аар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийг удахгүй батлах төлөвтэй байна.

Энэ бол сайн мэдээ. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн хууль баталснаар хууль, эрх зүйн ойлгомжтой орчин бий болно. Улмаар хөрөнгө оруулалтаа төслүүдэд эргэн татах зам нээгдэнэ гэж харж байгаа.