
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.09.18
Д.Батцогт: Энэ бол том сануулга
Олныг хоёр өдрийн турш түгшээсэн үйл явдлыг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Тэр явдлыг болж өнгөрсний дараа л сонссон. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд хангалттай ажиллаж чадаагүй юм байна гэж бодсон. Энэ бол том дохио, сануулга.
Ер нь терроризмын аюул ч Монголд нүүрлэхийг үгүйсгэхгүй болсон шүү дээ. Тиймээс хууль, тагнуулын байгууллагынхан ажлаа сайжруулах ёстой. Тэд ажлаа сайн хийгээгүй гэж бодож байна.