Урт нэртэй хуульд болгоомжтой хандахыг захижээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр өдөржин хуралдсан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх таван асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүлгийнхээ хуралдаанд ирж мэдээлэл өгчээ. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг Засгийн газар хэрхэн олох төлөвлөгөөтэй байгаагаа ч тайлбарласан байна.
Ерөнхий сайдын хувьд саяхан нээлтээ хийсэн Тавантолгойн баруун Цанхийн ордын олборлолтод ихээхэн найдвар тавьж байгаа гэнэ. Түүнээс гадна Засгийн газар мах, гурил, шатахууны үнийн өсөлтийг хазаарлахад ихээхэн анхаарч ажилласнаа ч тайлагнажээ.
Намын бүлгүүд хэлэлцэж эхэлсэн таван хуулийн төсөл дотор Урт нэртэй хууль бий. Уг асууддыг УИХ-аар хэлэлцэж эхлэх үед ТББ-ууд Төрийн ордны гадна буун дуу гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд гадаа болж буй үйл явдалд анхааралтай хандахыг Ардчилсан намын бүлгийн гишүүдэд захисан гэнэ. Асуудал дагуулж мэдэхүйц уг хуулийн төслийн талаар Ардчилсан намын бүлгийн гишүүдийг анхааралтай ажиглаж, болгоомжтой хандаарай хэмээн хэлсэн аж.