Ц.Оюундарь: Ерөнхий сайдад улс төрийн бүлэглэлийн зохицуулагч маягаар ажиллах тохиолдол ч гардаг
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг “Ярилцах танхим” булангийн энэ удаагийн зочноор урилаа.
-Улсын эдийн засаг хямарлаа гэдэг шүүмжлэлийг судлаачид хэлсээр байна. Бодит байдал дээр төгрөгийн ханш уначихлаа. Ардын намын зүгээс энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Эрх барьж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн л нэг хэсэг. Одоогоор дэлхийн эдийн засаг хямралтай байна. Еврогийн хямрал дээд цэгтээ хүрчихлээ. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголын эдийн засагт мэдээж нөлөөлж байна. Хятадын эдийн засагт ч нөлөөлж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ импортолдог, худалдан авдаг гол улс маань хямраад ирэхээр манай улсын эдийн засагт нөлөөлөх нь зайлшгүй хэрэг. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлт муудсан нь гурван зүйлээс шалтгаалж байна.
Төсвийн хөрөнгө тасарсан шалтгааныг энэ оны төсвийг батлахдаа биелэгдэх боломжгүй төсөв баталсантай холбож тайлбарлаж болох юм. Ардын намынхан “бүтээн байгуулалт зогслоо” гэж байгаа ч төлөвлөөгүй бүтээн байгуулалтын олон ажлыг Засгийн газар бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэнийг харах хэрэгтэй. Тэд зөвхөн төлөвлөсөн ажил тасарчихлаа гэдэг шүүмжлэл хийж байна. Төлөвлөгөөнд ороогүй олон бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газар хийж байна. Хоёрдугаарт хөрөнгө оруулалт буурлаа гэдэг шүүмжлэл байна. Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд уул уурхай дээр тогтож байсан. “Оюутолгой” ХК өнгөрсөн хугацаанд томоохон хөрөнгө оруулалтуудаа дуусгасан. Тэгэхээр одоо тус уурхайн гүний олборлолтод хөрөнгө оруулалт гаднаас оруулна.
Бусад хөрөнгө оруулалт нь дууссан. Гол хөрөнгө оруулалт хийж байх үед эдийн засгийн үзүүлэлт өндөр байж байгаад одоо буурсан. Нөгөө талаас замбараагүй олгосон лицензүүдийг Ардчилсан намаас хумина гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ард түмэн түүнийг нь дэмжсэн. Тийм учраас замбараагүй олгосон 1500 лицензийг цэгцлэх үүднээс зогсоосон. Тэгэхээр 1500 хөрөнгө оруулалт зогсож байгаа юм. Энэ жижиг ордуудыг нэмэхээр бараг Оюутолгой дайны хөрөнгө оруулалттай тэнцэж байна. Энэ ордуудын үйл ажиллагааг зогсоосон нь мөн эдийн засагт нөлөөлсөн.
-Ам.долларын ханш өндөрөө авчихлаа. Үүний учир шалтгааныг Засгийн газрын үйл ажиллагаатай холбож тайлбарлах хүн цөөнгүй байна?
Ам.долларын ханш өссөн шалтгаан нь гаднаас орж ирэх ёстой байсан тэрбум ам.доллар өрөнд явсан. Оюутолгойгоос экспортолж буй бүтээгдэхүүнээ 250 сая ам.долларын өрөнд явуулж байна.
-Ам.долларын ханш өссөн шалтгаан нь гаднаас орж ирэх ёстой байсан тэрбум ам.доллар өрөнд явсан. Оюутолгойгоос экспортолж буй бүтээгдэхүүнээ 250 сая ам.долларын өрөнд явуулж байна. Тавантолгойгоос экспортолж буй нүүрсээ 350 сая ам.долларын, Эрдэнэтээс экспотролж буй зэсээ 230 сая ам.долларын өрөнд өгч байна. Ингээд л ам.доллар орж ирэхгүй байгаа учраас ханш нь өсөх шалтгаан болсон.
-Та энэ оны төсвийг “биелэгдэхгүй” гэж байна. Биелэгдэхгүй төсөв баталсан нь Ардчилсан намынхны алдаа биш үү?
-2013 оны төсвийг 2012 оны хавар төлөвлөж, бараг намар нь баталчихсан төсөв байсан. тэр үед Ардын нам Засгийн эрхийг барьж байсан шүү дээ. Тэд сонгуулийн өмнө хүмүүст таалагдахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирээд, бүтээн байгуулалт хийнэ гээд биелэгдэхгүй тоо тавьсантай холбоотойгоор тэгж хэлсэн юм. Ер нь бол 2013 оны хавраас л Ардчилсан намынхан төсвийг давуу эрхтэйгаар хэлэлцэж эхэлсэн шүү дээ. Тэр үед хэлэлцсэн төсөв л Ардчилсан намын боловсруулсан төсөв. Гэхдээ манай намд алдаа байгааг үгүйсгэхгүй.
-Тэгэхээр эдийн засгийн энэ хүндрэлийг яаж давах ёстой юм бэ?
-Засгийн газар яаралтай арга хэмжээ аваад үйлдвэрлэлээ нэмэгдүүлье, баяжмалаа одоо гаргаж байгаагаасаа давуулж гаргая гэсэн чиглэлтэй байгаа. Оюутолгойгоос нэмэлт үйлдвэрлэлийг бий болгоё гэдэг зорилт тавиад явж байгаа юм.
-Засгийн газар байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Намынхаа толгойлж буй Засгийн газарт хэр сэтгэл хангалуун байгаа бэ?
Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд л зургаан аймгийг Улаанбаатартай хар замаар холбохоор ажиллаж байна. Үүнээс л бодит ажил хийе гэсэн зүтгэлтэй ажиллаж байна гэж харж болохоор байна.
-Бид өөрөө өөрсдөдөө дүн тавих нь зохимжгүй байх. Ард түмэн үнэлэлтээ өгдөг. Дотооддоо бол бид сайн муугаа ярилцдаг. Засгийн газар эмзэг нөхцөлд байгуулагдсан. МАХН, МҮАН, ИЗНН гээд олон намын дэмжлэг орж байж Засгийн газрыг байгуулсан шүү дээ. Гэсэн ч Засгийн газрыг шаргуу ажиллаж байгаа гэж харж байна. Мэдээж уялдаа холбоо алдагдаж буй зүйл бий. Манай төрийн тогтолцоо төгс биш. Ерөнхий сайд өөрөө улс төрийн бүлэглэлүүдийн зохицуулагч маягтайгаар ажиллах тохиолдол ч гардаг. Тийм хүндрэлүүдийг даваад зорьсон бүтээн байгуулалтуудаа хийгээд явж байгаа учраас сайн ажиллаж байгаа үзэж байна. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд есөн аймаг л Улаанбаатартай хар замаар холбогдсон. Харин шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд л зургаан аймгийг Улаанбаатартай хар замаар холбохоор ажиллаж байна. Үүнээс л бодит ажил хийе гэсэн зүтгэлтэй ажиллаж байна гэж харж болохоор байна.
-Ардын намын залуус Засгийн газрыг огцруулах асуудлыг тавиад байгаа. Та үндэслэлүүдийг нь үзсэн байх?
Улс төржих шаардлага бидэнд алга. Бид 23 жил улс төржсөн. Одоо тийм цаг биш. Засгийн газрын зарим сайд алдаа гаргаж буйг үгүйсгэхгүй.
-Үндэслэлүүдийг нь анхааралтай авч үзэж байгаа. Үнэхээр үндэслэлтэй байна уу, Засгийн газар огцорсноор улс орны байдал сайжрах уу гэдэг асуудлыг харах ёстой. Би хувьдаа Засгийн газар огцорсноор асуудал сайжрахгүй гэдэг хариултыг өгч байгаа. Ардын намын залуусын тавьж буй шаардлагуудыг биелүүлснээр эргээд асуудал дээрдэх үндэслэл нь харагдахгүй байгаа юм. Одоогийн байдлаар улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал байна. Тэгж байж улсын эдийн засгийн асуудал сайнаар шийдэгдэнэ. Улс төржих шаардлага бидэнд алга. Бид 23 жил улс төржсөн. Одоо тийм цаг биш. Засгийн газрын зарим сайд алдаа гаргаж буйг үгүйсгэхгүй. Засгийн газрыг огцруулах, Засгийн газарт дүн тавих арай болоогүй байна. Олонх нь ямар хандлагатай байна бэ гэдгийг харах ёстой.
- Та “Ерөнхий сайд улс төрийн бүлэглэлүүдийн зохицуулагч маягтайгаар ажиллах тохиолдол гардаг” гэж та хэллээ. Ардчилсан нам Засгийн газрыг тогтвортой байлгах тал дээр дотооддой хэр найрамдалтай байж чадаж байгаа бол?
-Бид 1996 оны алдааг дахиж давтахгүй. Засгийн газар солигдонгуут л эдийн засаг сайжрахгүй. Манай намынхан өмнөх алдаагаа давтахгүй, улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэдэг нэг чиг баримжаатай байна. Фракциуд дээр бий болсон намын тогтолцоо сайн зүйл биш гэдгийг бид дотроо ярьдаг. Үүнийг бид хууль эрх зүйн хүрээнд, цаг хугацааны шалгуурын үндсэн дээр шийдэгдэх асуудал гэж ойлгодог. Ардчилсан намын үүссэн түүх олон намын хөдөлгөөнүүдийн нэгдэл байсан учраас үндэс суурь, муу үр дагавар нь одоо хүртэл байдаг. Үүнийг намын дарга, Ерөнхий сайд хүн зохицуулаад явах үүрэгтэй.
-Та намынхаа гишүүдийн хамт БНХАУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын гол ач холбогдол юунд оршиж байв. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Ардчилсан нам эрх баригч нам болсныхоо дараа анхны гадаад дахь айлчилалаа хийсэн. Хятадын коммунист намын урилгаар 10 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Миний бие ахлаад намын дөрвөн нарийн бичгийн дарга, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбоодын удирдлагууд бүрэлдэхүүнд орж айлчлаад ирлээ. Хятадын намын төв хорооны Гадаад хэргийн сайд хүлээж авсан. Мөн бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга хүлээн авч уулзсан. Айлчлалын хүрээнд Чинду хотын бүтээн байгуулалтыг үзсэн. Тус хотын бүтээн байгуулалтыг сонирхсон явдал нь “цахиурын хөндий” гэж нэрлэдэг Хятадын IT паркийг тэнд байгуулсан байна.
АН гадаад харилцааныхаа чиглэлээр нэлээд анхаарч ажиллая гэдгийг ярьж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлье. Гадаад орнуудын ижил үзэл баримтлалтай намуудтай харилцаагаа илүү гүнцгийрүүлж, олон улсын харилцаагаа өргөтгөхийг чухалжилж байгаа.
Эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл нь нэг төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэг дор байлгаад дэд бүтэц, татварын хөнгөлөлттэй нөхцөлийг үзүүлэх явдал юм. Ингэснээр биенээсээ “ноу хау”-гаа суралцдаг, хоорондоо өрсөлддөг юм байна. IT паркийн нийт төлөвлөлтийн 80-аад хувийг гадны том компаниуд эзэлж байна. Том компаниуд гаднаас орж ирнэ гэдэг бол хэдэн мянган ажлын байрыг бий болгодог юм байна. Төрийн зүгээс хамгийн сайн хөнгөлөлтийг үзүүлсэн учраас дээд зэргийн уран барилгууд баригдсан байх жишээтэй. Дэлхийн эдийн засгийн энэ загварыг Хятад амжилттай хэрэгжүүлж байгаа гэдэг нь харагдсан. Айлчлалын хүрээнд хоёр нам эрх баригч нам гэдгээрээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, зөвхөн намын харилцаа биш улс орны стратег түншлэлийн түвшинд харилцаагаа өргөжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хятад дэлхийн эдийн засгийн том загваруудыг айхгүйгээр хэрэгжүүлсэн байна.
-Манайд хэрэгжүүлэх сайн туршлага юу анзаарагдав?
-Манайхны хувьд тэднээс туршлага судлах зүйл нь юу бэ гэхээр төлөвлөлтийн асуудал байлаа. Нэгдсэн төлөвлөлтийг маш сайн хийдэг. Жижиг тосгоны төлөвлөлтөөс эхлүүлээд дүүрэг муж, хотын төлөвлөлтийг маш өндөр хэмжээнд хийдэг юм байна. Очсон газар болгонд хот төлөвлөлтийн музей гэж байна.
- МАН залуус нь намаа шинэчлэл гээд хөдөлгөөнтэй байгаа. Харин танай намын хувьд чимээгүй байна?
-АН гадаад харилцааныхаа чиглэлээр нэлээд анхаарч ажиллая гэдгийг ярьж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлье. Гадаад орнуудын ижил үзэл баримтлалтай намуудтай харилцаагаа илүү гүнцгийрүүлж, олон улсын харилцаагаа өргөтгөхийг чухалжилж байгаа. Эдийн засгаа өргөтгөхийн тулд гадаад харилцаагаа илүү гүнцгийрүүлэх ёстой. Мөн нам төлөвшлийнхөө үндсэн бүтэц болох анхан дунд шатны намын байгууллагуудын төлөвшилд анхаарах ёстой гэж үзэж байна. Намынхаа төрийн байгууллагад ажиллаж буй гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. “Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрт ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд албан тушаал дээр очсон. Одоо тодорхой хугацаа өнгөрлөө. Та намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар санаа санаачилга гаргаж ажиллаж байна” гэдэг шахалт шаардлагыг бүх албан тушаалтнууддаа тавьж байгаа.
- Хувь хүнтэй холбоотой асуулт тавья. Та “twitter” хуудастаа сүй тавьсан гэдгээ бичиж, зургаа хүртэл тавьсан байсан. Хурим хийх үү?
-Хурим хийхгүй. Сүйгээ албажууллаа гэдгээ л хэлсэн.