З.Энхболдын тэргүүлдэг АЗХ баруун бүсийн чуулганаа хийв
АН-ын хэсэг гишүүний өмнөх Парламентын үед байгуулсан Ардчилсан хүчний холбоо “амь оржээ”. Тус холбооны II чуулга уулзалт энэ сарын 9-11-нд Хөвсгөл аймагт болсон байна. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд холбоог тэргүүлж, гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар дэд тэргүүнээр нь ажилладаг юм. “Монголоо шинэчилье” хэмээх уриа тэдний зорилгыг тодорхойлдог.
Баруун бүсэд болсон уг арга хэмжээнд Ардчилсан хүчний холбооны .ерөнхийлөгчийн хувиар УИХ-ын дарга З.Энхболд, дэд тэргүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ- ын гишүүн Д.Арвин нар болон 400 гаруй төлөөлөгч оролцжээ. Чуулга уулзалтын эхний өдөр “Баруун бүс ба хязгаар нутгийн асуудал”, “Баруун бүсийн нийгэм хамгаалал ба эрүүл мэндийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг, сургалт болсон бол хоёр дахь өдөр “Монголоо шинэчилье”, ‘Төрийн албаны шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн байна.