Ардчилсан намын баруун бүсийн чуулган болно
Ардчилсан нам
2013.08.05

Ардчилсан намын баруун бүсийн чуулган болно

Ардчилсан намын баруун бүсийн чуулга уулзалт энэ долоо хоногт Хөвсгөл аймагт болох аж.

Уулзалтад АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Хөвсгөл аймаг дахь тус намын гишүүд, дэмжигчид оролцох юм байна. Ардчилсан нам өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө бүсийн чуулга уулзалтуудаа зохион байгуулж, ард иргэдийн санал бодлыг сонсож байсан.

Тухайн үед АН УИХ дахь сөрөг хүчний байр суурьтай байсан бол одоо эрх баригч хүчний статустайгаар дахин бүсийн уулзалтуудаа зохион явуулах гэж байна.

Энэхүү уулзалтыг хийснээр ард иргэдийн санал бодлыг сонсох, тухайн аймаг, сум, бүсэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сонсож, бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой аж.