Засгийн газар маргааш хуралдана
Долоо хоног бүрийн баасан гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан маргааш 10.00 цагт хуралдахаар болжээ.
Ерөнхий сайд лхагва гаригт Япон улсад айчлал хийхтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааныг ийн урагшлуулан хуралдаж байгаа аж. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдааны тухай |
Л.БОЛД |
|
Олон улсын судалгааны төвд хандив өгөх тухай |
Л.БОЛД |
|
Монгол, Италийн хэлэлцээрийн төслийн тухай |
Л.БОЛД |
|
Жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай |
Х.ТЭМҮҮЖИН |
|
Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Х.ТЭМҮҮЖИН |
|
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Х.ТЭМҮҮЖИН |
|
Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээрийн төслийн тухай* |
С.ОЮУН |
|
Хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах тухай |
С.ОЮУН |
|
Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, хүчингүй болгох тухай |
Х.БАТТУЛГА |
|
Олон Улсын гэрээнд гарын үсэг зурах тухай* |
Д.БАТ-ЭРДЭНЭ |
|
Хөрөнгө гаргах тухай (Шинэ нисэх буудалд тэсрэх бодисын аюулгүйжүүлэлт хийх) |
А.ГАНСҮХ |
|
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл* |
Н.БАТБАЯР |
|
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл* |
Н.БАТБАЯР |
|
Эдийн засгийн асуудлыг зохицуулах хөтөлбөр* |
Н.БАТБАЯР |
|
Алт олборлолтыг нэмэгдүүлэх тухай* |
Н.БАТБАЯР |
|
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Д.ГАНХУЯГ |
|
Журамд өөрчлөлт нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл (Ахмад настанд хөнгөлөлт үзүүлэх тухай) |
С.ЭРДЭНЭ |
|
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
С.ЭРДЭНЭ |
|
Бусад асуудал* |
Н.АЛТАНХУЯГ |
Танилцуулах асуудал
|
||
20. |
Зарим газрыг тусгай хамгаалалттай газраас чөлөөлөх тухай* |
Х.ТЭМҮҮЖИН |
21. |
Зээлийн нэмэлт хэлэлцээрийн тухай |
А.ГАНСҮХ |
22. |
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай |
Ч.САЙХАНБИЛЭГ |
23. |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай |
Ч.САЙХАНБИЛЭГ |
24. |
Ерөнхий сайдын хөдөө орон нутагт ажилласан тухай |
Ч.САЙХАНБИЛЭГ |