Ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой боллоо
Хөрөн­гө оруулалтын тухай хуу­лийг ч энэ сарын 16-нд хуралдахаар товлогдоод байгаа ээлжит бус чуул­ганаар оруулна гэв.
2013.09.06

Ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой боллоо

Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг замын ажилтай танилцахаар Дорноговь аймагт ажиллаж байгаа билээ. Тиймээс долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Ерөн­хий сайдын 30 минут" уулзалтаа Дор­ноговь аймагт өчигдөр хийлээ. Шинэчлэлийн Зас­гийн газар зургаан аймгийг холбосон авто зам барина гэж байгаа. Үүний нэг болох Баян­хон­горын замыг өнгөр­сөн долоо хоногт нээсэн. Тэгвэл өчигдөр Чойроос-Сайншанд хүртэлх хатуу хучилттай замын нээлт боллоо. Уг замыг АНУ-ын Мянганы Сорилтын сан­гаас сан­хүү­жүүлжээ. Сайн­­­шан­даас цааших зам ирэх аравдугаар сард ашиг­лалтад орно. Замын-Үүдийн зам ашиглалтад орвол Мон­гол, Орос, Хята­дын хувьд эдийн зас­гийн томоохон боломж бий болох тухай Ерөнхий сайд онцоллоо.

Сүүлийн үед валютын үнэ өсч буй талаар сэт­гүүлчид Засгийн газ­рын тэргүүнээс асуухад "Валютын ханшийн өсөл­төд Монголбанк онцгой­лон анхаарч, арга хэмжээ авч ажиллаж байгаа" гэв.

Сүүлийн үед валютын үнэ өсч буй талаар сэт­гүүлчид Засгийн газ­рын тэргүүнээс асуухад "Валютын ханшийн өсөл­төд Монголбанк онцгой­лон анхаарч, арга хэмжээ авч ажиллаж байгаа" гэв. Энэ сарын 11-ний өдөр Ерөнхий сайд Н.Алтан­хуяг Япон улсад айлчла­хаар болсон зорилгын­хоо талаар ярихдаа хагас тэрбум ам.долларын бонд бос­гох учиртай. Энэ мөнгийг хэлэлцэхээр явж байна хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн Дорноговь аймагт ураны олборлолт явуулж буй компанийн үйл ажил­ла­гааг түр хуга­цаагаар зогсоосон тухай энэ үеэр ярилаа. Учир нь нут­гийн иргэд уранаас болж мал үхэх болсон тул гар­гасан гомдлынх нь дагуу шалгалт дуустал түр хаасан нь энэ гэнэ.

Энэ өвөл Улаанбаа­тарын утаатай хэрхэн тэмцэх талаар сэтгүүл­чийн асуултад "Утааг буу­руулах зорил­гоор хүн ам ихээр суурьш­сан Баянгол дүүрэгт утаа­гүй зуух төс­лийг хэрэг­жүүл­нэ. Утаагүй зуух хү­рээ­гүй бусад дүү­рэгт ирэх жил төсөл хэрэг­жинэ. Утааг бууруулах зорил­гоор хагас коксж­сон нүүрс түлэх хэрэгтэй байдаг" хэмээн Ерөнхий сайд хэлэв. Мөн ирэх долоо хоногт болох "Ши­нэ­чилж, шийдье" хурал­даанаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярил­ца­на гэсэн юм. Хөрөн­гө оруулалтын тухай хуу­лийг ч энэ сарын 16-нд хуралдахаар товлогдоод байгаа ээлжит бус чуул­ганаар оруулна. Таван­толгойгоос шинээр гурван сая тонн нүүрс олборло­сон. Он дуустал 27 сая тонн нүүрс олбор­лож до­лоон сая тонныг нь Чал­когийн өрөнд өгө­хөөр болсныг дуулгав.