Н.Алтанхуяг: Чингис бондоос 300-400 сая ам.доллар үлдсэн
Ерөнхий сайд долоо хоног бүрийн пүрэв гарагт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгдөг. Энэ удаагийн 30 минутын уулзалт Өвөрхангай аймагт томилолтоор явж байгаатай давхцсан тул Арвайхээр хотод өнөөдөр боллоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь томилолтынхоо талаар товч мэдээлэл өгч үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.
-Чингис бондын хөрөнгөнөөс өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөг үлдээд байгаа вэ. Үлдсэн мөнгийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-300-400 сая ам.доллар үлдсэн. Засгийн газрын зүгээс үлдсэн мөнгийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулна. Төвлөрөлийг багасгах үүднээс аймгуудад томоохон орон сууцны хороолол барих бодлого баримталж байгаа. Орон сууцны санхүүжилтэд гэхэд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүний 150 гаруй тэрбум төгрөгийг аймгийн төвд орон сууцжуулахад зарцуулна. Баянхонгор, Өвөрхангай аймагт гэхэд 1000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн.
-Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана. Засгийн газрын зүгээс ээлжит бус чуулганаар ямар асуудал оруулахаар төлөвлөж байгаа вэ?
Ээлжит бус чуулганаар зарим хууль тогтоомжинд өөрчлөлт оруулна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг оруулж хэлэлцүүлнэ.
-Ээлжит бус чуулганаар зарим хууль тогтоомжинд өөрчлөлт оруулна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг оруулж хэлэлцүүлнэ. Энэ хуулиудыг батласнаар хөрөнгө оруулагчийн хувьд орчин нь тогтвортой өөрчлөгдөхгүй байх нөхцлийг хангаж өгнө. Хуулиа байнга өөрчилж хөрөнгө оруулалтыг зогсоодог байж болохгүй. Үүнээс гадна улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг ээлжит бус чуулганаар оруулна.
-Оюутолгойн далд уурхай болон хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газраас томилсон ажлын хэсэг Лондонг зорьсон гэсэн мэдээлэл гарсан. Ажлын хэсэг уулзалтаа хийсэн үү?
-Лондон явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг томилсон. Цаад талаас тавьсан саналын дагуу ирэх долоо хоногт явна. Энэхүү уулзалтаар далд уурхай, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдчих байх.
-Оюутолгойгоос халагдсан ажилчдыг ажлын байраар хангасан уу?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтыг Монгол ганцаар шийдвэрлэхгүй. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр хойшлуулсан. 63 хүний асуудалд Хөдөлмөрийн яамны зүгээс арга хэмжээ авсан.
63 хүний асуудалд Хөдөлмөрийн яамны зүгээс арга хэмжээ авсан.
-Сүүлийн үед Засгийн газрыг ихээр шүүмжлэх болсон. Ерөнхий сайдын хувьд энэхүү шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Сайн, муугаар хэлүүлдэггүй хүн гэж байхгүй. Салхи ордоггүй жалга гэж байдаггүй гэдгээр санал шүүмжлэлийг маш сайн хүлээн авч байгаа. Бид өөрсдийн хэмжээнд чадах чинээгээрээ л ажиллаж байгаа. Ажлын үр дүн ч эхнээсээ гарч байгаа нь харагдаж байна. Наад захын аймшийн удирдлагуудтай цахим хурал хийдэг болсон. Ингэснээр аймгийн удирдлагууд хот руу яваад байх шаардлагагүй. Би ч гэсэн аймгууд руу байнга хөдөө яваад байхгүйгээр асуудлаа сонсоод үүрэг даалгавар өгчихөж болоод байна.
-Үе үеийн Засгийн газар Хархоринг хот болгоно гэж амлаад огт хэрэгждэггүй. Хархоринг хот болгох боломж бий юу?
-Өмнөх Засгийн газар юу ярьсныг мэдэхгүй учраас амалж чадахгүй. Шинэчлэлийн Засгийн газар аймгуудын төвийг хот болгон хөгжүүлэх бодлого баримталж байгаа.