Монголын засаглалын түвшин муу байгаа учир хөрөнгө оруулалт буурсан
2013.09.06

Монголын засаглалын түвшин муу байгаа учир хөрөнгө оруулалт буурсан

“QAsia  holding” executive director David Rohanna-тай хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах талаар товчхон ярилцав.

 -Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх таны санаа бодлыг сонсохыг хүсч байна?

Төр засгийн тодорхойгүй байдалд гадны хөрөнгө оруулагчид таатай хандахгүй байгаа нь мэдээж. Ихэвчлэн оруулсан хөрөнгө гэхээс илүү хөрөнгө оруулалтын тогтвортой үйлчлэх хугацааг хөрөнгө оруулагчид чухалчилдаг.

Тиймээс монгол улсад бид хөрөнгө оруулсны дараа үйлдвэрлэл, үр ашгийг чухалчилж үздэг.  

Нэгэн эрдэмтэн Америкийн нэгдсэн улсад өнгөрсөн 45 жилийн турш олон улсын түвшинд туршлагад тулгуурлаж улс төрийн гол шалтгаан нь засгийн газрын төрөл хэлбэр биш, харин засаглалын түвшин байдаг гэж хэлсэн.

-Тэгэхээр манай улсын засаглалын түвшин сул байгаа учир өнөөдөр хөрөнгө оруулалтын орчин муудсан гэж үзэж болох уу?

Эдийн засгийн байдал, гадны хөрөнгө оруулалтын бодлого нь Монголын засаглалын түвшинтэй холбоотой гэсэн үг.

Монгол улс бол шинэ тутам хөгжиж буй орон. Тэгэхээр улс төрийн болон засгийн газрын институци нь бүрэлдэж бойжих, үе шатандаа яваа гэсэн үг.

Гэхдээ хууль эрх зүйн орчинд хууль тогтоомжоос илүү засаглалын түвшин чухал ач холбогдолтой байдаг.