Маса Игата: Я.Батсуурийн мессеж гадны хөрөнгө оруулагчдыг тайвшруулав
“Frontier” ХХК-ийн CEO Маса Игата
2013.09.03

Маса Игата: Я.Батсуурийн мессеж гадны хөрөнгө оруулагчдыг тайвшруулав

“Frontier” ХХК-ийн CEO Маса Игататай хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ярилцав. 9 сарын 2,3-ны өдрүүдэд Чингис зочид буудалд олон улсын хөрөнгө оруулагчдийн Invest Mongolia чуулга уулзалт болж байгаа билээ. 

-"Invest Mongolia" чуулга уулзалт УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнөхөн болж монголын хөрөнгө оруулалтын орчин болон хуулийн талаар хэлэлцэж байна. Гадны хөрөнгө оруулагчдын уулзалтын онцлог юу вэ. Та бүхэн юуг хүлээж байна вэ?

Энэ жил эдийн засаг муудсан ч гэсэн оролцогчид идэвхтэй байна. Гэхдээ санасныг бодоход 300-аад хүн ирсэн нь сайн үзүүлэлт. Энэ жил уулзалтаас их зүйлийг хүлээж байгаагүй. Гэхдээ өнөө өглөөхөн /09.02/“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг эхлүүлсэн нь гадны хөрөнгө оруулагчдад сайн мессежийг өгсөн учир хөрөнгө оруулалт ихсэх байх.

Энэ жилийн эхний хагаст уул уурхайн үйл ажиллагаа суларсанаас “Чингис” бондыг байгаль орчин, дэд бүтэц зэрэг салбаруудад зарцууллаа.

-Invest Mongolia-2013 уулзалтад Хонконг, Франц, Япон улсын хөрөнгө оруулагчид ирсэн байна. Тэд зөвхөн уул уурхайг сонирхож байна уу, өөр ямар салбарыг сонирхож байгаа вэ?

Японы том банк ирсэн. Мөн дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд бүгд ирсэн.

Өнгөрсөн жил монголын эдийн засаг 11 хувийн өсөлттэй гарсан нь хуурамч дүн гэж бодож байгаа. Өсөлтийн ихэнхи нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас үүдэлтэй. Энэ байдлаас үл хөдлөх хөрөнгө, барилга, дэд бүтцийн салбарынхан л ашиг олсон.

Миний ажиглаж буйгаар барилгаас гадна хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жил бусдаасаа илүү өндөр үзүүлэлттэй байсан. Тиймээс хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуйн салбарт хийвэл дотоодод ч нэлээн бүтээн байгуулалт, ашиг үлдэх боломжтой. Хөдөө аж ахуй бол ирээдүйтэй салбар.

-Чингис бондын зарцуулалтыг дэд бүтцэд чиглүүлсэнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

Хэдэн зуун тэрбумаар хол байгаа 100 гаруй мянган хүнийг холбож байгаа явдал нь гадаадын хөрөнгө оруулалтын зүгээс тааруухан хөрөнгө оруулалт юм.  

Хэрвээ монгол улс хөрөнгө оруулалтаа ойрын хугацаанд ашиг авчрах зүйлд зарцуулж байгаа гэдгээ батлахгүй бол таван жилийн дараа хэцүү байдалд орно.