Сэргээгдэх эрчим хүч үндэсний форум боллоо
Сэргээгдэх эрчим хүч үндэсний форумын үеэр
2013.09.05

Сэргээгдэх эрчим хүч үндэсний форум боллоо

Манай улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон "Сэргээгдэх эрчим хүч" үндэсний форум 2013 оны есдүгээр сарын 5-ны өдөр Туушин зочид буудалд боллоо.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энерги

Үндэсний форумаар сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн цаашдын хэтийн ба ойрын төлөвлөгөөний талаар ярилцаж тулгарч байгаа саад бэрхшээлийг хэрхэн яаж даван туулах талаар санал солилцов. Форумыг нээж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ОУСЭХА-ын Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Гаури Синг нар үг хэллээ.

Форумын эхэнд ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Эрчим салбар дахь сэргээгдэх эрчим хүчний үүрэг роль”, ОУСЭХА-ын төлөөлөгч Ёнг Чен “Монгол орны сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний хэлэлцүүлгийн үр дүнгийн тухай” гэсэн үндсэн илтгэлийг тавьлаа.

Дараа нь “Том чадлын усан цахилгаан станц барих боломж, түүнээс гарах үр ашиг”, “Төвийн эрчим хүчний системийн цахилгааны оргил ачаалалд Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөлөл” гэх 10 гаруй сэдвээр мэдээлэл хийж, санал солилцов.