Хүүхэд бүхэндээ “Би чадна” гэсэн итгэл өгье
УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.09.02

Хүүхэд бүхэндээ “Би чадна” гэсэн итгэл өгье

Улс үндэстний хөгжлийн түлхүүр болсон эрдэмтэн багш нар, оюутан, сурагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа эрдэм оюуны ариун үйлст тань амжилт хүсч, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2013-2014 оны хичээлийн жилд манай судлаач эрдэмтэд, багш, эцэг эх, удирдлагууд хүүхэд нэг бурийг хөгжүүлэх бодлогын хүрээнд сургалтын агуулга нь хүүхэд бурийн суурь чадамж, мэдлэг мэдээллийг харгалзсан, арга зүй, Хэрэглэгдэхүүн нь хүүхэд бурийн сонирхлыг татсан, үнэлгээ нь өөртөө итгэх итгэлийг төрүүлэн хөгжлийг нь дэмжих тэгш, шударга, нээлттэй байхад санаачилгатай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол хүүхэд бурийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёлоо дээдэлдэг иргэн болж төлөвшихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлон

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд 2013.08.16 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн шийдвэр боллоо.

Монгол Улсын салбар бүр хөгжин дэвжихийн үндэс нь гагцхүү багш шавийн барилдлагын нандин бүтээлч харилцаа юм. Иймээс цаашид хүүхэд нэг бүрийн хөгжлийг ирээдүйн амьдралын баталгаа нь хэмээн харж, үнэлсэн арга зүй, технологийг хэрэгжүүлж ирсэн ухаант багш нарынхаа хичээл зүтгэлийг дэмжин урамшуулж, түгээх ажлыг шинэ түвшинд гаргана гэдгээ амлаж байна.

Өнөөдөр хэн нэгэнд тусалчих өгөөмөр санаа өвөрлөж яваа охин маргааш хамт олонтойгоо нийлээд хэн нэгнийг баярлуулсан, хөгжим тоглож сурах гээд оролдож байгаа хүү сарын дараа хэд хэдэн ая тоглоод сурчихсан, улирлын эцэст сурлагын чанартаа ахиц,

амжилт гаргасан хүүхэд бурийн баяр бахдал, шавь нэг бүрийнхээ давуу тал, авьяасыг нээсэн багш нарын бахархал, хайртай хүү, охиныхоо хичээл зүтгэлийг дэмжсэн аав, ээжийн хайр хүндэтгэл дүүрэн байх нь боловсролын чанарын шинэчлэлийн үндсэн зорилго оршиж байгаа болно.

Иймээс 2013-2014 оны хичээлийн жил хүүхэд, суралцагч бур авьяас билгээ нээн хөгжүүлэх гэж, ертөнцийн түмэн гайхамшгийг мэдрэх гэж, ухаан бодол, уран сэтгэмжээ уралдуулах гэж сургуулиа яаран зорьдог байгаасай гэж туйлын хүсч байгааг минь хүлээн авч амжилттай хамтран ажиллана гэж итгэл дүүрэн байна.

Манай ард түмний хүмүүн заяаг дээдэлсэн сайхан уламжлалаа өвлөн үр хүүхдүүддээ хөгжин, төлөвших адил тэгш боломж олгохын тулд багш, сургууль, цэцэрлэгийн бие даасан байдал, оролцоо, хамтын ажиллагааны зарчим суурилан хүүхэд бурийн хөгжлийг дэмжих эрх зүйн шинэчлэл хийгдсэн нь та бүгдийн ажилд тус болно гэж найдаж байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд бүхэндээ “Би чаднагэсэн итгэл найдвар, насан туршдаа суралцах, амьдралдаа эзэн байх чадварыг эзэмших боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт та бүхнийг уриалж байна.

Хүний хөгжлийн төв болсон боловсролын байгууллагын нийт хамт олон, гэр бул бүхэнд эрүүл энх, эрдэм ухааны дээдийг ерөөж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн Газрын Гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд                Л.Гантөмөр