2013.08.15

Мэндчилгээ

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбарт ажиллагсдын баярын мэндийг дэвшүүлье.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас Эрчим хүчний яамнаас улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэр, шугам сүлжээг барих томоохон зорилт, арга хэмжээнүүдийг бодит бүтээн байгуулалт болгоход анхаарч ажилласан бөгөөд нийслэлийн цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах "ДЦС-4" ТӨХК-ийн 100 МВт-ын, “ДЦС-3" ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, 300 МВт-ын Амгалан дулааны станцыг барих ажлуудыг эхлүүлж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад орууллаа.

Эрчим хүчний салбарын ажиллагсдыг давуу эрхтэй оролцуулах нөхцлийг бий болгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Эрчим хүчний салбарт Багануурын 700 МВт чадалтай дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт, Хотгорын 60 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, нэгдсэн системийн горимыг тохируулах, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй томоохон чадлын УЦС зэрэг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа хийгдсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна.

Салбарын хууль, эрх зүйн орчинг цаашид улам боловсронгуй болгох чиглэлд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг шинэчлэн тодотгох, байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх ажлыг бодлогоор дэмжин хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарыг эдийн засгийн чөлөөт зах зээлд оруулж, үр ашигтай ажиллуулах, хувьчлах бодлогыг цаашид хэрэгжүүлэх бөгөөд хувьчлалд эрчим хүчний салбарын ажиллагсдыг давуу эрхтэй оролцуулах нөхцлийг бий болгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн мэргэд, ахуйд буурлууд та бүхэндээ хүсэн ерөөе.