Сэлэнгэ аймагт талархлын наадам боллоо
Хүчит бөх барилдаж, гурван насны морьд уралдан цэнгэсэн байна. Сэлэнгэчүүдийн хувьд олон баяр наадам тэмдэглэн хөл хөдөлгөөн ихтэй байна.
Энэхүү баярт Сэлэнгэ аймгийн харьяат УИХ-ын гишүүд гээд олон зочид цуглажээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт “Зөвхөн Сэлэнгэчүүд төдийгүй, Монгол орны өнцөг булан бүрээс олон хүмүүс цуглан аваргад хүндэтгэл үзүүлж байна. Сэлэнгэчүүд маань наадмаа маш сайхан өргөн дэлгэр зохион байгуулжээ” хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Түүхэндээ анх удаа Ардын хувьсгалын ойд түрүүлсэн аваргатай боллоо. Хоёр жилийн өмнө Арслан төрж байсан бол одоо анхны аваргаа өлгийдөн авсанд их баяртай байна” хэмээн ярилаа.
Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх талархлын баяр наадмыг зохион байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн удирдлагууд гүйцэтгэсэн байна.