МАН-ын дүрмийн ажлын хэсэг хуралдаж байна
МАН-ын дүрмийн ажлын хэсэг яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. МАН-ын Бага хурал наймдугаар сарын 5-ний өдөр хуралдсан. Энэхүү хуралдаанаар Их хурлыг товлон зарлаж, МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон.
Дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа бөгөөд орон нутаг, дүүргийн төлөөлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцож байна.
МАН-ын Их хурал аравдугаар сарын 27-ний өдөр болно. Энэ хуралдаанаас өмнө намын дүрэмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй. Намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа, намын удирдлагыг сонгох, намын шинэчлэлийг тусгахыг МАН-ын Шинэчлэлийн хорооноос шаардаж байгаа юм.