Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр төмрийн хүдэр боловсруулж эхэллээ.
2013.08.16

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр төмрийн хүдэр боловсруулж эхэллээ

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр ганц жонш олборлохоос гадна төмрийн хүдэр олборлож, экспортлох ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг богино хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд баяжуулах үйлдвэрт шаардагдах хөрөнгө оруулалтыг тэд хүсч байна.

Тиймээс Уул уурхайн сайд Д.Ганхуяг Чингис бондын хөрөнгөөс шийдвэрлэж өгөхөө хэллээ. Бондын хөрөнгө оруулалтыг дөрвөн жилийн хугацаанд буцаан төлөх боломжтойг тооцон гаргажээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Төмрийн хүдрийн үнэ унаж байгаад тогтворжсон. Манай эрдэс баялгийн салбар 2010, 2011 онд хөөсөрсөн тал бий. Одоо харьцангуй тогтвортой болох байх.

Бондын хөрөнгө оруулалтыг дөрвөн жилийн хугацаанд буцаан төлөх боломжтой.

Төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд бондын санхүүжилтийг хийж байгаа. 2016 он гэхэд бүрэн хөрөнгө оруулалтаа нөхөж, зээлээ төлөх боломжтой гэсэн тооцоо хийгдсэн гэлээ.

Хойд хөршийн хоёрхон үйлдвэрээс зах зээл болон үйлдвэрлэл нь бүрэн хамаарч буй Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид хэвийн, тогтвортой хөгжүүлэхийн тулд шат дараатай хэрэгжүүлэх ажлын эхлэл нь энэ байлаа.