Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа
Засгийн газрын 14 мега төслийн нэг нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэсэн Гангийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийг барьж байгуулах тухай тогтоолыг Засгийн газар өнгөрсөн сард баталсан.
Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллав.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгохын зэрэгцээ жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах юм.“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг 2022 оны 4-дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч, удирдлага менежментийг шинэчилсэн.


Төр буцаан авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 43,969 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 40 орчим мянган тонныг борлуулан 106,3 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.Тус үйлдвэр нь жилд 30 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэн, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. 2024 онд 292.2 тэрбум төгрөгийн орлого олж, 49.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 54.7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Холбоотой мэдээ
2025.02.25
2025.02.25
2025.02.24