УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.07.26

Хог хаягдлаа булшлах газаргүйгээс нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохирч байна

Техник технологи, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр химийн бодисын нөлөө ихсэж байна. Наад захын жишээ гэхэд манай улсад жилд 20 мянга гаруй хуучин автомашин импортоор орж ирдэг.

Үүн дээр эмнэлэг, үйлдвэрийн хог хаягдал гээд цацраг идэвхит бодис ялгаруулдаг бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ хил хязгаараа алдсан. Гэвч химийн аюултай хог хаягдлыг булшлах, устгалд оруулах зориулалтын газар манай улсад байдаггүй.

Хогийн цэг

Түүнчлэн эдийн засгийн байдлаасаа шалтгаалан гадны улс оронд хорт бодисоо худалдах боломж ойрын жилүүдэд байхгүй. Үүнээс үүдэн сая хол давсан хүн амтай нийслэлчүүд цацраг идэвхит бодисын нөлөөнд автан, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан: “Эдгээрийг бид ил хаяж, гол горхи руугаа урсгаад байж болохгүй. Дэлхий нийтийн жишгээр явах ёстой.

Мал, хүний хөлөөс хол алс бөглүү, хуурай орчинтой, бороо бага ордог газар боловсруулах үйлдвэрийг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэлээ.

Өнгөрсөн онд химийн хорт бодисыг устгах тухай хуулийг УИХ-аар баталсан ч өнөөдрийг хүртэл бодит ажил хийгдсэнгүй.