Н.Алтанхуяг: Ард түмэндээ баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эхнээсээ гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогч түмнээс авсан саналаар илүүрхэж байгаа тухай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан байдлаар танилцуулсан.
Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж авсан саналынхаа тоогоор илүүрхлээ. Ард түмэндээ баярлалаа.
Авлига хээл хахуулийг устгахын төлөө Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллана.
Ирэх жилүүдэд Шинэчлэлийн Засгийн газар УИХ, Ерөнхийлөгчтэйгээ хамтран гар нийлэн ажиллаж ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө илүү эрчтэй ажиллах болно. Авлига хээл хахуулийг устгахын төлөө Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллана.
Төр засгийг тогтвортой байлгахад гар нийлж ажиллана. Хээл хахуулийг бүрэн устгаж бүтээн байгуулалтыг далайцтай хийхийн төлөө үлдэж байгаа цаг хугацааг ашиглаж ажиллах болно. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж мэдэгдлээ.