Эрүүл мэндийн салбарын “Хөгжил хөтөлбөр-5” төсөл Дархан-Уул аймагт
Он гарсаар Эрүүл Мэндийн Яам 3 дугаар сарын 1-ээс эхлэн “Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дагуу салбарынхан нилээд идэвхийлэн ажиллаж байгаа.
Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт эрүүл мэндийн салбарын “Хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, Азийн хөгжлийн банкны зөвлөх Волтер, Э.Ханд нар мөн Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Клод Бодарт, Азийн хөгжлийн банкны нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3,4,5 төслийн удирдагч Б.Булганчимэг нар ажилласан байна.
Тэд “Цусны банкны аюулгүй байдал”, “Эмнэлэгээс шалтгаалсан халдвар”, “Эмнэлэгийн хог хаягдлын менежмент” гэсэн гурван чиглэлээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори, цусны банк, угаалга, ариутгалын хэсгээр орсон ба хог хаягдлын менежменттэй танилцжээ.