“Хавдрын илрүүлэг эмэгтэй таны амьдралыг аварна” аян орон даяар эхэллээ
Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Эрүүл мэндийн Яамтай хамтран “Хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх” хоёр дахь компанит ажлыг “Хавдрын илрүүлэг эмэгтэй таны амьдралыг аварна” уриан дор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд улс орон даяар зохион байгуулж байна.
Үзлэгт шаардлагатай бүх багаж хэрэгслийг аймаг, сумын эмнэлэгт хүргүүлжээ. Компанит ажил нь 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд хорт хавдраас сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.
Хөх, умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь 35-аас дээш насныхан ялангуяа 45-64 насныхан байгаагаас 80-88 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ.
Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ухуулгын нөлөө хүрэх үйл ажиллагааг цогцоор нь шийдэж, сурталчилгааны мэдээ, мэдээллийг зорилтот бүлэгт хүрч ажиллана.
Хөхний хорт хавдрын тархалт 200-2008 онд 12,5-20,6 /100 мянган хүнд/, үүнээс үүдэлтэй нас баралт нь 0,8-1,3 болж нэмэгджээ. Дээрх хугацаанд умайн хүзүүний хорт хавдрын тархалт 38,8-68,4 үүнээс шалтгаалсан нас баралт 3,4-4,0 /100 мянган хүнд/ болж өссөн байна.
Хөх, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын дийлэнх нь 35-аас дээш насныхан ялангуяа 45-64 насныхан байгаагаас 80-88 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болж байна.
Дашрамд дуулгахад энэ оны 11-р сарын байдлаар 30-60 насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын илрүүлгийн үзлэгт 49 мянган эмэгтэй орж, 574 урьдал үе, 70 хорт хавдар илэрч, хөхний үзлэгт 16 мянган эмэгтэй орж, 681 хүнд өөрчлөлт гарч, 18 хоргүй хавдар, 4 хортой хавдар илэрчээ.