Хорт хавдрын бүртгэл, ангиллыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж эхэллээ
ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ хамтран “Хавдрын бүртгэл, эмгэг судлалын онош" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
2013.06.11

Хорт хавдрын бүртгэл, ангиллыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж эхэллээ

ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хавдар судлалын үндэсний төв хамтран “Хавдрын бүртгэл, эмгэг судлалын онош “ сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн хавдар судлалын эмч, ажилчдад энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сургалтад оролцож буй эмч нарт хорт хавдрын талаар судалгаа болон мэдээллээс танилцуулж илтгэл тавив. Тухайлбал ДЭМБ-ын төлөөлөгч Hai Rim Shin “Хорт хавдрын бүртгэл-Эпидемиологи” сэдвээр илтгэл тавьж, ярилцлага өрнүүлсэн юм.

Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь хорт хавдар.

Мөн салбарын Дэд сайд Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь хорт хавдар бөгөөд  энэ асуудал дээр эмч нар илүүтэйгээр анхаарч судалгаа хийж байна. Цаашид хавдрын бүртгэл, ангиллыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллах болно” гэдгийг хэлж байлаа.

Тус сургалтын үр дүнд хавдрын оношийг зөв тавих, хорт хавдрын тухай мэдээлэл болон эмчилгээ өндөр нарийвчлалтай болох чухал ач холбогдолтой юм.