2013.04.25

Хан-Уул дүүргийн багш нартай уулзаж, нээлттэй ярилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны. сайд Л.Гантөмөр МҮЭСТО-нд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш нартай уулзлаа.

Л.Гантөмөр сайд энэ үеэр боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнг багш нар юу гэж дүгнэж байгааг сонсож, тодорхой асуудлыг хөндөж ярьсан юм.

Мөн боловсролын чанар ахих болов уу, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу гэдэг сэдвийн хүрээнд санал, бодлыг сонсож, нээлттэй ярилцлаа.