Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2013.03.14

Хувь хүнийг бэлдэх нь боловсролын үүрэг

Хүүхдийн төлөвшилд таван нас хүртлэх хугацаанд олж авсан мэдээлэл их чухал. Гэвч хүн гэдэг хэзээд суралцаж өөрчлөгдөж байдаг.

Ямар ч тохиолдолд гэр дотор яригдаж байгаа зүйлийг хүүхдүүд шууд тогтоож ойлголт авч байдаг гэдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

Мэдээж зөвхөн эцэг эхчүүд биш сургуулийн үүрэг оролцоо их чухал. Хүүхдүүд сургууль дээрээ зургаан цагийг өнгөрөөж байгааг санах хэрэгтэй гэж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр онцолсон юм.

Боловсрол олгох тогтолцоо нь зөвхөн нэг талын мэдээлэл биш харилцан мэтгэлцэж байж өөрөө шийдвэр, дүгнэлт гаргадаг байх нь юм.

Эцэг эхчүүд боловсролын системд нэг хүүхдийг сайн гэж онцлоод бүгдийг тийм болгох гэж зүтгүүлэх нь хамгийн буруу гэж шүүмжилж байгаа. Харин хүүхэд өөрөө аливаа асуудалд шийдвэр гаргаж сурах нь буруу зүйлд уруу татагдахаас сэргийлдэг гэдгийг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид маань анхаарах хэрэгтэй юм.